Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2023 оны 5-р сарын 29

Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх

Энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр та үйлчилгээний нөхцөлийг уншиж ойлгосон ба дагаж мөрдөхөө илэрхийлж байна. Хэрэв та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол Үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглахгүй байж болно.

Үйлчилгээ

"Үйлчилгээ" нь (а) iFIX апп, (б) iFIX авто оношилгооны ухаалаг төхөөрөмжөөс бүрдэнэ. Үйлчилгээнд нэмсэн эсвэл сайжруулсан аливаа шинэчлэлт эсвэл шинэ боломжууд нь мөн энэхүү үйлчилгээний нөхцөлд хамаарна. ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХЫН ТУЛД ТА ТӨХӨӨРӨМЖИЙГ АВТОМАШИНД ЗАЛГАХ БА УХААЛАГ УТСАНДАА IFIX АПП-ИЙГ СУУЛГАЖ, ТӨХӨӨРӨМЖТЭЙ BLUETOOTH ХОЛБОЛТООР ХОЛБОГДСОН БАЙХ ЁСТОЙГ АНХААРНА УУ. МӨН ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ИНТЕРНЭТ СҮЛЖЭЭ ЭСВЭЛ ДАТА СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН БАЙХ ХЭРЭГТЭЙ.

Үндсэн нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөлийн дагуу та Үйлчилгээг аливаа хууль бус зорилгоор ашиглах боломжгүй ба ҮЙЛЧИЛГЭЭ НЬ МЭРГЭЖЛИЙН АВТО ЗАСВАРЫН ТӨВ ЭСХҮЛ МЭРГЭЖЛИЙН АВТО МЕХАНИКИЙН ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭХГҮЙ БОЛНО. Та дараах тохиолдолд Үйлчилгээг ашиглахаас татгалзана уу. Үүнд: (а) хөдөлгүүр эсвэл электрон удирдлагын системийг нь сольсон эсвэл өөрчлөн тохируулсан автомашин, (2) OBD II стандартыг дэмждэггүй аливаа автомашиныг оношлох зорилгоор.

Үйлчилгээтэй хамааралтай бүх оюуны өмч хуулиар хамгаалагдах ба та дараах үйлдлүүдээс татгалзана уу. Үүнд: (а) Үйлчилгээг дахин худалдах, түрээслэх, бусдад шилжүүлэх (б) Үйлчилгээ эсвэл Үйлчилгээтэй холбоотой бусад систем, сүлжээнд зөвшөөрөлгүй хандахын тулд Үйлчилгээг өөрчлөх, тохируулах, хакердах, эсхүл өөрөөр зөвшөөрөлгүй хандах эрх олж авахыг оролдох (в) Үйлчилгээгээр дамжуулан авах боломжгүй аливаа материал, мэдээллийг олж авах зорилгоор Үйлчилгээг ашиглах.

iFIX ТӨХӨӨРӨМЖИЙГ БУСАД ГУРАВДАГЧ ТАЛЫН ХӨГЖҮҮЛСЭН АПП БОЛОН БУСАД ПРОГРАМТАЙ ХОЛБОН АЖИЛЛУУЛАХ ТАЛААР БИД ЯМАР НЭГ ЗААВАР ЭСВЭЛ ХЭВИЙН АЖИЛЛАХ БАТАЛГАА ӨГӨХГҮЙ БА ЗӨВХӨН IFIX АПП-ТАЙ ХОЛБОЖ АШИГЛАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Хувийн мэдээллийн нууцлал

Та өөрийн нэвтрэх нэр, нууц үг, бүртгэлийн нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд таны бүртгэлээр хийгдсэн бүх үйлдлийг та хариуцна. Бид танд техникийн дэмжлэг үзүүлэх, таны хүсэлтэд хариу өгөхийн тулд таны бүртгэлд хандах эрхтэй.

Үйлчилгээний нөхцөлийг өөрчлөх

Бид энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүссэн үедээ өөрчлөх эрхтэй. Хэрэв бид өөрчлөлт оруулвал энэ хуудасны дээд хэсэгт байгаа сүүлд шинэчлэгдсэн огноог шинэчлэх болно. Мөн шаардлагатай тохиолдолд бид танд iFIX апп-ийн интерфэйс, имэйл мэдэгдэл, утасны мэдэгдэл эсвэл бусад боломжит арга хэрэгслээр мэдэгдэх болно. Өөрчлөлт нь iFIX апп болон www.ifix.mn сайт дээр нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно.

Холбогдох

Имэйл:

hello@ifix.mn

Утас:

7707 1717