ҮЙЛЧИЛГЭЭ гэж iFIX апп болон iFIX төхөөрөмжийг хамтад нь хэлнэ.
Үйлчилгээг ашигласнаар та энэхүү Нууцлалын бодлогын дагуу мэдээлэл цуглуулах, ашиглахыг зөвшөөрснөө илэрхийлнэ.
Хувийн мэдээлэл гэдэгт хувь хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээлэл багтана.
Үйлчилгээг ашиглах явцад бид тантай холбоо барих эсвэл таныг танихад ашиглаж болох тодорхой хувийн мэдээллийг танаас хүсэж болно. Хувь хүний мэдээлэл нь дараах зүйлийг агуулж болох боловч үүгээр хязгаарлагдахгүй.
Апп-ийг ашиглах явцад апп-ийн боломжуудыг хүргэхийн тулд бид таны зөвшөөрөлтэйгөөр дараах мэдээллийг цуглуулж болно:
Компани нь хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглаж болно:
Компани нь таны хувийн мэдээллийг зөвхөн энэхүү Нууцлалын бодлогод заасан зорилгоор шаардлагатай хугацаанд хадгалах болно. Бид таны хувийн мэдээллийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд (жишээлбэл, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхийн тулд таны мэдээллийг хадгалах шаардлагатай бол), маргааныг шийдвэрлэх, хууль ёсны гэрээ, бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хэмжээгээр хадгалж, ашиглах болно.
Та өөрийн хувийн мэдээллийг устгах эсвэл устгахад туслах хүсэлт гаргах эрхтэй.
Хэрэв компани нь бусад компанитай нэгдэх, бусдад худалдагдах, хөрөнгөө худалдах тохиолдолд таны хувийн мэдээллийг шилжүүлж болно. Бид таны хувийн мэдээллийг шилжүүлэхээс өмнө буюу өөр нууцлалын бодлогод хамрагдахаас өмнө танд мэдэгдэнэ.
Тодорхой нөхцөл байдалд, хууль тогтоомжоор эсвэл төрийн эрх бүхий байгууллагуудын (жишээ нь шүүх, төрийн байгууллага гэх мэт) хүчин төгөлдөр хүсэлтийн дагуу компани таны хувийн мэдээллийг задруулах шаардлага үүсэж болно.
Бид энэхүү Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулбал хуудасны дээд хэсэгт байгаа сүүлд шинэчлэгдсэн огноог шинэчлэх болно. Мөн шаардлагатай тохиолдолд бид танд iFIX апп-ийн интерфэйс, имэйл мэдэгдэл, утасны мэдэгдэл эсвэл бусад боломжит арга хэрэгслээр мэдэгдэх болно. Өөрчлөлт нь iFIX апп болон www.ifix.mn сайт дээр нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно.
hello@ifix.mn
7707 1717